Welcome, visitor! [ Register | Loginrss

Инерцийн хүч

| Мэдээ мэдээлэл | 2008/04/25

Автомашин уул даваатай газарт шатахуун илүү зарцуулна. Энэ нь хоёр зүйлээс шалтгаална…

Нэгдүгээрт агаарын даралт үлэмж багасах, хоёрдугаарт өгсүүр байх явдал болно. Өндөрсөх тутам атмосферийн даралт багасах тул хөдөлгүүрийн цилиндрийн дүүргэлт муудаж чадал нь буурна. Жишээлбэл 3-4 мянган метр өндөрт хөдөлгүүрийн чадал 25-30 хувь буурдаг. Гэвч автомашинаа чадварлаг жолоодвол саадыг давахад шаардагдах чадлын алдагдлыг багасгаж болно. Хэрэв хэт эгц биш өгсүүр газарт, хуримтлуулсан кинетик энергийн хүчээр шулуун дамжуулгаар шуудхан гарч болно. Ингэхдээ өгсөхийн өмнө хурдаа сайн авах хэрэгтэй. Уруу газар буухдаа эгц уруу биш, ойрхон эргэлт байхгүй, цаг агаар, замын нөхцөл хөдөлгөөнд аюулгүй бол автомашиныхаа инерцийг ашиглах нь зүйтэй. Хэрэв ойр ойрхон олон өгсүүр, уруу байвал өгсөхийн өмнө хурд авахуулсан инерцийн хүчээрээ чөлөөтэй буух аргыг давтан хэрэглэх нь зүйтэй. Энэ үед автомашины өгсөх үед илүү зарсан шатахуун нь уруудах үед хэмнэсэнтэйгээ тэнцэнэ. Огцом өгсүүр байвал хурдаа хэт бууруулахгүйн тулд нэлээд зайнаас хүнд араандаа залгах хэрэгтэй. Энэ үед нэгдүгээр араагаар явах, өгсөхийн өмнө хурдаа авахад нэмэлт энерги зарцуулах болдог. Эгц уруу буух үед тоормос нь ачааллыг даахгүй байж болзошгүй тул хөдөлгүүрээрээ тоормослох нь найдвартай. Эдгээр аргыг зам, цаг агаарын аятай нөхцөлд хэрэглэж болно. Харин замын эргэлт, манан будангаас болж зам, орчин тойрон харагдахгүй байх болон халтиргаатай үед анхаарал болгоомжтой явах нь чухал гэдгийг санаарай.

Source: automarket.mn

No Tags

252 total views, 1 today

  

Leave a Reply