Welcome, visitor! [ Register | Loginrss

Бензиний үнэ буурсан ч…

| Мэдээ мэдээлэл | 2008/11/17

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хоёр дахин буурсан ч бидний амьжиргаанд нөлөөлсөнгүй. Ганц нэг бараа, үйлчилгээний өртөг 30-150 төгрөгөөр буурсныг эс тооцвол нефтийн компаниу­дын ашиг ч нэмэгдээгүй байна. Учир нь өчигдөр AOL.COM сайтын мэдээлснээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 57. 6 ам.доллар байна.

Харин Оросын NGE.RU сайтын мэдээлснээр ОХУ-ын дотоод зах зээлд 90 орчим ам.долларын үнэтэй болсон. Гэсэн ч Орост нефтийн үнэ эрчимтэй унаж байна гэгдсээр. Өчигдрийн байдлаар тонн тутам нь өдөрт найм, сүүлийн долоо хоногт 40 ам.доллараар буурчээ. 

Эндээс харвал ОХУ-ын дотоодын зах зээл дээр нефтийн үнэ дэлхийн зах дээрх үнээс өндөр байгаа бөгөөд бидэнд ирдэг нефть хил давахдаа 300 орчим ам.доллараар бас нэмэгдэнэ. Харин оросууд ирэх сараас гаалийн татвараа 100 орчим ам.доллараар бууруулахаа мэдэгдээд байгаа.

Энэ нь нэг литр бензиний үнэ зуун төгрөгөөр буурах боломжтой гэсэн үг. Энэ бүхэн нь дэлхийн зах зээлийн үнийг харж дотоодын зах зээлийн үнэд төр зохицуулах нэрээр хошуу дүрэх шаардлагагүйг харуулж байна. Өнөөгийн тогтсон үнийг цаашид тогтвортой байлгах нь үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдэх боломж бий болгоно. “Хэрэв өнөөдөр бараа үйлчилгээний үнэд өөрчлөлт орвол маргааш бензинийн үнийн жижигхэн өсөлт бараа үйлчилгээний үнийг дахин хөөрөгдөнө” гэж эдийн засагч анхааруулж байна.

Бусад орны Засгийн газар үнийг тогтвортой барих зорилгоор нефтийг хямд үед нь нөөцөлж үнэ өссөн үед нь гаргадаг. Харин манай Засгийн газар өндөр үнэтэй үеийн бензинийг ихээр нөөцөлчихөөд хямд үед зарах оролдлого хийж байна. Зарим эдийн засагчийн үзэж байгаагаар Засгийн газар нөөцийн шатахуунаа зарах зорилгоор нефтийн компаниудад үнээ буулгах боломж олгохгүй байж магадгүй гэнэ.

Учир нь Засгийн газар бензин нөөцлөхдөө дэлхийн зах зээлийн өндөр үнээр худалдаж авсан. Харин одоо энэ нь хоёр дахин хямдарчихсан. Түүнийг албадан борлуулж болохоос чөлөөт зах зээлийн зарчмаар борлуулах арга байхгүй.

Ямар ноолуурын үнийг өсгөх зорилгоор Засгийн газар бензиний үнэд шатчихлаа гэлтэй биш. “Дэлхийн бараа үйлчилгээний үнэ буурсан ч монголчуудын амьдралд нөлөөлөхгүй байгаа нь Засгийн газар хуулиа са­наачлаад, сонгуулиа хийгээд явахын оронд тариа тариад, бензин дамлаж байгаад хэргийн учир оршиж байна” гэж зах зээлийн эдийн засагчид хэлж байна.

SOURCE: dailynews.mn

No Tags

333 total views, 1 today

  

3 Responses to “Бензиний үнэ буурсан ч…”

  1. Благо тому, кто тверд по натуре и гибок по здравому рассуждению))

  2. PUBLIC on 2008/12/14 @ 13:03

    Benzin shathuunii uniig buulgahgui bga Zasgiin gazar Adr tumneeree aldagdalaa toluulj bga n ichmeer bna.2.5-han say hun amtai MONGOL uls shu de!Valyutiin hansh hii osoj bna MONGOL togrognii hansh unah shaltag bhgui bgaa!BENZIN 1litr n 1000togrog ba tuunees doosh boloh bolson,
    Hyatad huns mongoliig ezleed bna eh orniihoo ariuun hunsiig hereglemeer bna Mah 1kg-1500tug,Talh-250tug,guril 1kg-450tug bhad Mongoliin ard tumen ene archaagui ih hurliin 76 hulgaichaas yu ch husehgui bj chadna.President Enhee ahaa ta negiig bodooch!ard tumen chin!

  3. MPG-GAP BUTEEGDEHUUN NI* SHATAHUUNIIG 15-28% BODITOOR HEMNENE *UTAANII HORT HIIG 95% BUURUULNA *MOTORIIN EDELGEEG URTASGANA *ASAAH SISTEMIIN AJILIIG SAIJRUULNA *HURD HUCHIIG NEMDEG GEH ZEREG GAIHALTAI UR DUNG UZUULDEG ANUgiin BUTEEGDEHUUNIIG ZARNA MUN ZAHIALGA AWNA BIZNES HIIH HUMUUSTEI HAMTARCH AJILLANA 99131596 benzin shatahuuniig dutuu shataltgui ajiluulahad mashinaas hort utaa garahgui bolno bas benzinee hemnene motoriin ed angid edelgee urtasana ta hereglej eheleh heregtei buteegdehuun batalgaatai mongold labortoriin shinjilgeend orson gaduur heregleed ehelsen utaa garaltiig nam zogsooj shatahuuniig mash hemnej bgaa uchir ni manaid hereglegdej bgaa benzin shatahuun her chanartai irdeg we gedeg ni jolooch nart todorhoi bdg – chanar muutai bn, –hemjeendee hurtel yawah chadahgui bn , geh met mash olon berhsheel toochidog bolowch manai jolooch nar bgaagiin ni estoi nuguu oldosonoo hereglej bgaa yum chini yahaw dee gedeg bsn tsag halagdsaan tiim uchir ENE HUU AMERIKIIN BUTEEGDEHUUN BIDEND ID SHIDEE HARUULJ BN AAA 99131596

Leave a Reply