Аль болох хөнгөн араагаар явахыг хичээж, шаардлагатай
Автомат хурдны хайрцаг бүхий автомашин нь жолоодоход хялбар боловч механик ажиллагаатай хурдны хайрцагтай автомашинаас 10—15 хувь шатахууныг илүү зарцуулна…
Автомат хурдны хайрцаг бүхий автомашин нь жолоодоход хялбар боловч механик ажиллагаатай хурдны хайрцагтай автомашинаас 10—15 хувь шатахууныг илүү зарцуулна…
Хэрэв механик ажиллагаатай хурдны хайрцгийг зөв ашиглаж чадвал шатахууныг үүнээс ч илүү хэмнэж болно. Механик хурдны хайрцаг тодорхой тооны араатай. Ачааны автомашин гол төлөв урагшаа явах таван араатай. Араа тус бүрд хамгийн их, бага хурд гэж бий. Нэг, хоёрдугаар арааны хувьд, мөн хоёр, гуравдугаар арааны хувьд ижил хурдтай явж болдог. Автомашины хурдыг аажим жигд авахуулахад тухайн араанд хурдны хязгаар байдаг. Энэ хязгаарт хүртэл хурдлах явдал зөвхөн уралдах, түргэн гүйцэж түрүүлэх үед л хэрэгтэй. Ердийн нөхцөлд ингэж хурдлах шаардлагагүй. Учир нь шатахуун зарцуулалт, эд ангийн элэгдэл өснө. Зогсож байгаад хөдлөхдөө нэгдүгээр араагаар, түргэн хугацаанд жигд хурд авахуулахдаа хоёрдугаар араагаар явах нь зүйтэй.Ийм маягаар шатахуун хэмнэх боломжийг ханган, арааг залгаж байх нь чухал. Хөдөлгүүр хэвийн ажиллаж байвал бага хурдтай, удаан явахад буруу юм байхгүй. Энэ нь гол төлөв хотын дотор хурд хязгаарласан нөхцөлд тохиолдоно. Чиргүүлтэй буюу өгсөх үед нэлээд их хурд авахуулах хэрэгтэй.
Source: automarket.mn
319 total views, 1 today
