Асаа.МН Rotating Header Image

Би чадна, чадна… аа барсангүй ээ…

Авто засварын газар гэхээр л тос шороо болсон хувцастай хүмүүс нэг машин ирэхээр “би чадна, би чадна” гээд хошуурчихдаг хүмүүсийн дүр тодордог болоод удаж байна.

Yүгээр ч зогсохгүй “Да хүрээ”, “Өгөөмөр” техникийн захаар ч ийм хүн олон бий. Гэр хорооллын төв зам дагуу “Дугуй засвар 24 цаг”, “Хийн болон хүйтэн гагнуур хийнэ”, “Тос масло солино, агергат, кузав засвар”, “Радиотар сэтгэнэ” гэсэн хаягтай чингэлэг, жижиг шавар амбаар олон бий. НМХГ Улаанбаатар хотод 232 засварын газрыг шалгасан байна. Энэ нь нийт засварын газрын 90 хувь нь хамрагдсан гэсэн үг ажээ. Дээрх хаяг бүхий газрууд ажлын байр нь бохир, бие засах гар угаах газаргүй, зөвшөөрөлгүй байдаг ажээ. Мөн тэнд ажиллаж буй иргэд нийгмийн даатгалд хамрагддаггүй юм байна. Ашиглаж буй тоног төхөөрөмж нь хуучирсан, хамгаалах хэрэгсэлгүй осол гаргах нөхцөл бүрдсэн байжээ. Мөн гагнуур хийж буй хүмүүс нь зориулалтын хамгаалах хэрэгсэлгүй хар нүдний шил зүүж ажилладаг юм байна.

Эдгээр засварын газарт ажилладаг нөхдүүд дандаа архи үнэртүүлсэн согтуу байдаг гэхэд хилсдэхгүй.

Баянхошуунд байдаг нэг засварын газрын гагнуурчнаар “Зил-130” маркийн машинтай нэгэн ачаа татах хэрэгслийн дэгээ гагнуулжээ. Уг гагнуурчин тухайн үед согтуу байсан аж. Түүнд машины эзэн яаж, хаана нь гагнахыг зааж өгөөд ойролцоох дэлгүүр рүү явсан байна. Энэ үед нөгөө гагнуурчин дэгээнүүдийг нь уг машины буруу газар наагаад гагнасан байжээ.

Нэг найз маань шүргэлцсэн машиныхаа сэвийг гаргуулахаар бас л засварын газар очиход нэг залуу гарч ирж үзээд “Өө наадах чинь гайгүй юм байна. Би энэ байтугай сэв гаргаж байсан. Удахгүй нэг цаг л болно” гэв. Найз маань хөдөө явах гээд яарч байсан болохоор түүгээр янзлуулахаар болж л дээ. Гэтэл тэр залуу машиных нь сэвийг гаргах гээд лантуугаар нүдэж улам том болгочихсон удаатай. Жолооч нарын дунд нэг яриа байдаг. Зарим жолооч байнга үйлчлүүлдэггүй дугуй засварын газраар дугуйны олгой хаймар солиулахад хадаас хийгээд хийлчихдэг. Тэгээд дөнгөж хөдлөөд хагарчихдаг юм. Буцаад нөгөө газраараа нөхүүлэх ажил гардаг хэмээн ярьдаг нь ортой л болов уу. Мэргэжлийн хяналтынхан дээрх засварын газруудад зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өгч нийт хоёр сая төгрөгөөр торгосон ч байдал хэвээр байгаа нь илт байна. Засуулах гээд эвдүүлсэн хүмүүс янз бүрийн гомдол гаргаад байдаггүй юм байна. Мэргэжлийн хяналтынханд засварын газруудтай холбоотой гомдол жилд 2-4 удаа л ирдэг ажээ. Учир нь, нөгөө засварчин нь төлбөрийн чадваргүй, засварын газраараа орон гэр хийсэн хүмүүс байдаг тул тэгсхийгээд бухимдаад л өнгөрдөг бололтой. Ямартай ч, зах зээл өөрийнхөө голдрилоор чанартай, чанаргүйг нь ялгаад өгөх боловч шаардлага хангахгүй засварын газруудыг цэгцлэх цаг нь болсон бололтой.

SOURCE: ardchilal.com

Дурын нийтлэл

  • random image
    Автомашин хулгайлах нь ихэслээ...
  • random image
    Porsche Panamera
  • mazda-3
    2007 оны хамгийн найдвартай машинууд
  • random image
    Би чадна, чадна… аа барсангүй ээ...

6 Comments on “Би чадна, чадна… аа барсангүй ээ…”

  1. #1 kk
    on Dec 22nd, 2008 at 11:29

    muu hulgaich luivarchid yag tegdeg bgui yu, nadad bas iim yavdal tohioldoj l bsan, bayan burdees dulguun nuuriin hoorondoh heden erguu nuhduud bdagdaa ted nariig sain shalgah heregtei.shaardlaga hangahgui nuduudiig ni haah heregtei

  2. #2 до
    on Dec 30th, 2008 at 19:18

    манай монголын засварын газар гэж юу байдаг юм алх лантуунаас өөр багаж байхгүй эвднэ үү л гэхээс засна гэдэг бол лөөлөө

  3. #3 Пүүжээ
    on Jan 14th, 2009 at 16:45

    êê-ä õàíààä íýã ¿ã õýëüå õîõèíü ýý õººðõèé ÷àìä ÷àäàë áàéâàë òýð ìàøèíàà äàõèí ÿíçëóóëàà÷ áàñ õººðõºí õýë àìòàé ãýæ

  4. #4 Ayushmaa
    on Jan 29th, 2009 at 23:11

    MPG-GAP BUTEEGDEHUUN NI* SHATAHUUNIIG 15-28% BODITOOR HEMNENE *UTAANII HORT HIIG 95% BUURUULNA *MOTORIIN EDELGEEG URTASGANA *ASAAH SISTEMIIN AJILIIG SAIJRUULNA *HURD HUCHIIG NEMDEG GEH ZEREG GAIHALTAI UR DUNG UZUULDEG ANUgiin BUTEEGDEHUUNIIG ZARNA MUN ZAHIALGA AWNA BIZNES HIIH HUMUUSTEI HAMTARCH AJILLANA 99131596 benzin shatahuuniig dutuu shataltgui ajiluulahad mashinaas hort utaa garahgui bolno bas benzinee hemnene motoriin ed angid edelgee urtasana ta hereglej eheleh heregtei buteegdehuun batalgaatai mongold labortoriin shinjilgeend orson gaduur heregleed ehelsen utaa garaltiig nam zogsooj shatahuuniig mash hemnej bgaa uchir ni manaid hereglegdej bgaa benzin shatahuun her chanartai irdeg we gedeg ni jolooch nart todorhoi bdg – chanar muutai bn, –hemjeendee hurtel yawah chadahgui bn , geh met mash olon berhsheel toochidog bolowch manai jolooch nar bgaagiin ni estoi nuguu oldosonoo hereglej bgaa yum chini yahaw dee gedeg bsn tsag halagdsaan tiim uchir ENE HUU AMERIKIIN BUTEEGDEHUUN BIDEND ID SHIDEE HARUULJ BN AAA 99131596

  5. #5 Anonymous
    on Feb 2nd, 2009 at 23:06

    гай

  6. #6 tg motors
    on Sep 21st, 2009 at 01:03

    Mashin zasax bol togloom bish. Mash ix medleg turshlaga xeregtei.Bi zadnaa company-iinxan bol dugui solix dainii xemjeetei boloxoor ter xemjeend yilzluulex xeregtei.
    Mashinaa zob onoshluulsnaas zob zasbar exelne.Zob onoshloxiin tuld medleg bagaj 2 baix shaardlagtai.Medlegtei bogood bagajgyi bol bas xudlaa.Bagajtai bogood medleggyi bol bas xudlaa.Deer ni mash ix zuxal zuil ni mash sain uran gartai baix xeregtei.Medleg, bagaj, uran gar,ajliin zob bairgyi bol mashin zasax gej oromdoglood xereggyi.

Leave a Comment