АНУ-ын Business Week сэтгүүл хамгийн үнэтэй төмөр хүлгүүдийг жагсааж байх зуур “Форбс”-ынхан түүний эсрэг хувилбарыг гаргажээ. Хамгийн хямд автомашины жагсаалтыг Энэтхэг, Хятадад үйлдвэрлэсэн төмөр хүлгүүд дүүргэжээ.
Энэтхэг улс нь FIAT, Renault, Hyundai зэрэг компаниудын автомашины үйлдвэрийг оруулж ирэн, хямд ажиллах хүчийг ашиглан энэ зах зээлд хувьсгал хийж байна. “Форбс” арван автомашин жагсаасны дөрөв нь Хятадын, үлдсэн нь Энэтхэг улсад бүтээгдсэн юм. Хамгийн хямдхан автомашины уралдаанд Хятадын Cherry QQ загварын төмөр хүлэг аман хүзүүдлээ. Энэ машин нь Хятадад 4800 ам.доллараар зарагддаг гэнэ.
Жагсаалтыг Энэтхэгийн Tata Nano загварын автомашин тэргүүлэв. Уг төмөр хүлэг нь хараахан худалдаан гараагүй бөгөөд 2500 ам.долларын үнэтэй зарагдах аж.

Tata Nano
www.mongolnews.mn





on May 5th, 2009 at 23:53
mongold orj irehgui yum bhdaa
on Dec 7th, 2009 at 01:28
harin tiimee ene hyamd mashin mongold ormoor baihiin.
gants unaa awii sanaand niitseh mashin oldohgui yum. sanaand niitsessen unetei.huuchin mashin huuchin l baidag baihgui yu
on Jan 28th, 2010 at 14:08
Шаалдаа монголд excelees авхуулаад хямд машин олон байншдээ