Welcome, visitor! [ Register | Loginrss

Машинд хаана нь суудаг вэ?

| Мэдээ мэдээлэл | 2008/03/21

sb10063205g-001Хүндтэй гэгдэх суудалд эмэгтэй хүнд эсвэл зочин, дарга, настай хүн нь суудаг. Албаны унааны (такси ч бай) хамгийн хүндэтгэлтэй суудал нь-баруун хойд тал, дараагаар зүүн хойд, эцэст орчуулагчийн буюу жолоочийн хажуу дахь суудалд юм.

Хэрэв эзэн машинаа жолоодож байвал жолоочийн дэргэдэх урд суудал хүндэтгэлтэйд тооцогдоно. Дараа нь баруун хойд болон зүүн хойд суудлууд байдаг. Хээр хөдөө, аяллын үед зочинд тохиромжтой, ихээхэн юм үзэж болох, хүндтэй суудал бол жолоочийн дэргэдэх урд суудал юм. Хоёр бүсгүйтэй явж буй эрэгтэй хүн жолоочийн дэргэд суудаг. Хүндтэй хүн нь (эхлэн сууж, хаалгаа онгойлгуулан) эхэлж буудаг ёстой.

No Tags

221 total views, 1 today

  

Leave a Reply