Welcome, visitor! [ Register | Loginrss

Машинаа модны доор бүү байрлуул

| Мэдээ мэдээлэл | 2008/02/22

Бензин дэлбэрнэ. Багажиндаа бензин ачиж явдаг жолооч нар саваа дүүргэж болохгүй гэдгийг байнга санаж явах хэрэгтэй.  
Хамгийн дээд тал нь савныхаа тавны дөрөвт нь бензин хийгээрэй.

Бензин дэлбэрнэ. Багажиндаа бензин ачиж явдаг жолооч нар саваа дүүргэж болохгүй гэдгийг байнга санаж явах хэрэгтэй.
 
Хамгийн дээд тал нь савныхаа тавны дөрөвт нь бензин хийгээрэй.

Үүний гол учир нь халуунд, ялангуяа хаалттай багажинд бензин тэлж, гадагшаа тэсэрдэг. Энэ үед та багажны хажууд тамхи татаж зогссон бол жинхэнэ "аюул" нүүрлэнэ гэсэн үг.

Дугуйн бүрээсний даралт нэмэгддэг. Зуны улиралд сард нэг бус, хоёроос гурван долоо хоногт нэг удаа манометрээр даралтыг нь шалгахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Учир нь халуунд резин, агаар хоёр дотроо хүчтэй халж, даралт нь нэмэгддэг байна. Үүний дээр халсан цардмал зам дээгүүр ийм дугуйтай явбал улам л даралт нь нэмэгдэнэ гэсэн үг.

Шувууны сангас машин дээр унана. Шувууны сангас машины будгийг гэм-тэах шүлтийн найрлагатай. Тиймээс жигүүртний "довтолгоон"-оос хамгаалахын тулд боломжтой бол модны доор машинаа бүү тавиарай.

Харин нэгэнт шувууны сангас болсон бол химийн бодисын тусламжтайгаар (шавьж, шувууны сангас зэргийг арилгах тусгай хэрэгсэл байдаг) цэвэрлэх хэрэгтэй.

Машиндаа амьд амьтан үлдээн явж болохгүй. Жолооч нар зуны улиралд машиндаа гэрийн тэжээвэр амьтнаа үлдээн явчихаад буцаад ирэхэд хайртай амьтан нь үхсэн байхыг хараад гайхдаг. Халуунд машины кузов халж, салон нь бүгчим болдог тул ямар ч амьд амьтан амьсгалж чадахаа байдаг билээ. Үүнээс илүү хүнд тохиолдол гэвэл хүүхдээ машиндаа үлдээх явдал юм. Тиймээс халуун зун ямар ч амьд амьтныг машиндаа үлдээн явж болохгүй.

No Tags

213 total views, 1 today

  

Leave a Reply