Welcome, visitor! [ Register | Loginrss

Суудал халаагч биед хортой юу

| Мэдээ мэдээлэл | 2008/02/22

Саяхан Германы Дюссельдорф хотноо болсон урологчдын чуулгад нэрт эрдэмтэн Херберт Шперлинг олон жилийн судалгааны үр дүнгээ илтгэлдээ дурдав. “Автомашины суудлын халаагч нь эрчүүдэд хэт бариу өмд өмссөнөөс ч илүү аюултай.

Одоогийн автомашинуудын ихэнхи нь суудал халаагчтай байдаг. Энэ нь өвөл маш их хэрэгтэй байдаг. Гэвч…
 
Саяхан Германы Дюссельдорф хотноо болсон урологчдын чуулгад нэрт эрдэмтэн Херберт Шперлинг олон жилийн судалгааны үр дүнгээ илтгэлдээ дурдав. “Автомашины суудлын халаагч нь эрчүүдэд хэт бариу өмд өмссөнөөс ч илүү аюултай. Ялангуяа залууст анхааруулахад суудал халаагч нь таныг дулаацуулаад зогсохгүй, бэлэг эрхтэний дотоод дулааны хэмийг байх ёстой хэмжээнээсээ ихээр өндөрсгөдөг. Энэ нь үрийн шингэнд сөрөг нөлөө үзүүлж, бүр үргүй болгох аюулд хүргэнэ” гэж Херберт Шперлинг хэлжээ.

Түүний судалгааг эмч нар бас хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Эрэгтэй хүний бэлэг эрхтэний дотоод температур нь 35 хэм байх ёстой. Хэрэв автомашиныхаа суудалд удаан суувал 38 хэм хүрдэг аж. Энэ нь бэлэг эрхтэнд муугаар нөлөөлдгийг эрдэмтэд баталжээ.

Зууны мэдээ

No Tags

212 total views, 1 today

  

Leave a Reply