Welcome, visitor! [ Register | Loginrss

Японы компаниуд автомашиныхаа тоог багасгаж байна

| Мэдээ мэдээлэл | 2008/11/06

Дэлхийн дэх автомашины худалдаа багасч байгаа тул Тоуоtа Моtоs Со корпораци 2009 онд бүтээгдэхүүнээ 7 хувиар бууруулахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, ирэх онд 10.4 сая автомашин үйлдвэрлэхээс 9.7 саяыг үйлдвэрлэх гэнэ.

АНУ-д байрлах Тоуоtа үйлдвэр 2008 оны 8 дугаар сард 211.5 мянган автомашин худалдсан нь өнгөрсөн оны мөн үеэс 9.4 хувиар доогуур байсан тул хоёр ээлжээр ажилладаг байснаа нэг болгожээ. Мөн түүнчлэн Баруун Европт автомашины эрэлт хэрэгцээ буурсан учир Их Британи улсад байх компанийхаа бүтээгдэхүүнийг багасгасан байна. Тухайлбал, энэ оны 7 дугаар сард Европт автомашины худалдаа 6.7 хувиар буурсан аж.

Тус корпорацийн төлөөлөгчийн ярьж буйгаар одоогоор ажилчдынхаа орон тоог багасгахгүй, харин автомашиныхаа тоог бууруулна гэжээ.

SOURCE: Business Times

No Tags

328 total views, 1 today

  

One Response to “Японы компаниуд автомашиныхаа тоог багасгаж байна”

  1. ediin zasgiin hyamral aiin

Leave a Reply