Welcome, visitor! [ Register | Loginrss

Тээврийн хэрэгслийг шинээр бүртгүүлэхдээ юуг анхаарах вэ?

| Мэдээ мэдээлэл | 2008/10/26

Та хэрвээ шинэ машин авсан бол дараах бичиг баримтуудыг бүрдүүлснээр өөрийн авто машинаа улсын бүртгэлд бүртгүүлнэ.

Үүнд:

1. Тээврийн хэрэгслийг бүртгэх өргөдлийн маягт, байгууллага аж ахуйн нэгж бол тээврийн хэрэгслийг бүртгүүлэхийг хүссэн албан бичиг.

2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх.

3. Гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдүүлэг. /ягаан өнгийн хувь/

4. Тээврийн хэрэгслийн техникийн паспорт буюу үйлдвэрийн дагалдах түүнтэй адилтгах хүчин төгөлдөр бусад бичиг баримт гаалиас эзэнд нь олгохыг зөвшөөрсөн тухай тамга, тэмдэг дарагдсан байна.

5. Төрийн өмчид байгууллага, Улсын үйлдвэрийн газар бол нийслэлд

Төрийн өмчийн хороо, Нийслэлийн өмчийн харилцааны газар, орон нутагт төрийн өмчийн төлөөлөгчийн зөвшөөрөлтэй байна.

6. Хувь хүн шилжүүлэх тохиолдолд иргэний үнэмлэхтэй өөрийн биеэр эсвэл өөрийгөө илтгэх бичиг баримт /жолооны үнэмлэх, гадаад паспорт/- тай байна.

7. Техникийн хяналт оношлогооны дүгнэлтийн хуудас.

Харин Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газраас гарч байгаа тээврийн хэрэгслийг шинээр улсын бүртгэлд авахад дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ.

1. Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газраас гарч буй тухайн тогтоол, шийдвэр энэ тухай албан бичиг.

2. Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газрын авто шалгах албаны бүртгэлээс хассан тодорхойлолт

3. Техникийн хяналт оношлогооны дүгнэлтийн хуудас

4. Актлагдсан тээврийн хэрэгслийг дахин бүртгэлд авахгүй.

БҮРТГЭЛ ТЕХНИК ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН БҮРТГЭЛИЙН ТАСАГ

Утас: 70113468 Факс: 976- 70113468 Утас: 70112103, 70112107 Факс: 976- 70112103

No Tags

262 total views, 1 today

  

Leave a Reply