Welcome, visitor! [ Register | Loginrss

Замын цагдаагийн газрын ахлах байцаагч С.Энхтөр: Баячуудын хүүхдүүд шөнийн цагаар нууцаар уралддагийг ил болгох гэж л зөвшөөрөл олгосон

| Мэдээ мэдээлэл | 2008/09/30

Монголын Мотоспортын холбооноос зохион байгуулсан “WINSTON NT’aвтo машины уралдаан болсон өдөр уг уралдааныг үзэхээр явсан хүмүүс өндөр хурдтай машинаа жолоодож явсанаас зам тээврийн осол гарч хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Хэдийгээр уг уралдааныг Замын цагдаагийн газар хамтран зохион байгуулсан хэдий ч зохион байгуулалт тун ч тааруухан байсан. Тиймээс эмх замбараагүй байдал үүсч ийнхүү осол гарахад нөлөөлсөн гэдгийг үзэгчид баталж байгаа юм. Бид энэ талаар Замын цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны чиглэлийн ахлах байцаагч С.Энхтөрөөс тодрууллаа.

-Автомашины уралдааныг замын цагдаагийн газартай хамтран зохион байгуулсан гээд байгаа. Чухам ямар байдлаар хамтарсан юм бэ?
-Бидэнд Мотоспортын холбоо авто машины уралдаан зрхион байгуулах хүсэлтээ тавьсан.Замын цагдаагийн газгаас уг уралдааныг хориглоогүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх талаар албан шаардлагыг зохион байгаалагчдад хүргүүлсэн. Замын цагдаагийн газраас Налайх Багахангайруу орох замын дагуу орон нутгийн замын хяналтын тасгаас пост гаргаж, хурдаа тохируулж явахыг жолооч, иргэдэд анхааруулсан бөгөөд уралдааны талбайд замын цагдаагийнхан ажиллаагүй.

-Хүмүүсийн яриагаар бол цагдаа нарын хараа хяналт муугаас болж 15 настай хүүхэд энэ тэмцээнд оролцсон гэж яриад байгаа?
-Биднийг очиход хоёр машин мөргөлдчихсөн байсан. Арван таван настай хүү оролцоогүй, харин тэмцээн болж байгаа газраас нэг кмийн зайд 15 настай хүү “Волксваген паурет” маркийн 44-44 УБЦ гэсэн хөх өнгийн машин, 34-91 УБК гэсэн “Хюндай Соната-2″ маркийн машинтай мөргөлдөж, Хюндай соната машины жолооч Баянзүрх дүүрэгт оршин суух 23 настай Б.Ганхуяг газар дээрээ нас барж дотор нь явж байсан дөрвөн хүн Волксваген паурет машины жолооч “Улаанбаатар лицей дунд сургуулийн сурагч Г.Төгөлдөр нар гэмтсэн. 15 настай хүү ганцаараа машин жолоодож очсон уу эсвэл уралдаан болох газар очсон хойноо машинаа барьсан уу гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтооно. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн, хурд хэтрүүлснийг тогтоох боломжгүй байсан. Үүнийг харъяаллын дагуу Багахангай дүүрэг болон Төв аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа.

-Тэмцээний зохион байгуулалтын талаар, машины осол гарахгүй гэсэн баталгаа байхгүй учраас энэ тэмцээнийг хорьж болоогүй юм уу?
-Тэмцээний зохион байгуулалтын талаар бид мэдэхгүй. Мотоспортын холбооноос бүх юмаа хариуцан зохион байгуулсан. Энэ тэмцээнийг яагаад хориогүй вэ гэхээр “Дүнжингарав худалдааны төв рүү явах зам руу шөнийн цагаар өндөр хурдтай спорт загварын машинаар баян айлын хүүхдүүд бооцоо тавин уралддаг. Үүнийг бид хэд хэдэн удаа зогсоогоод ч хүчрэхээ байсан. Тиймээс энэ уралдаанаа нууцаар биш хууль дүрмээр нь зохион явуулах шаардлага тавьсан. Манайд уралдааны зориулалтын тоноглосон машин, талбай байхгүй байгаа нь иймэрхүү уралдаан тэмцээнийг Монголд зохион байгуулах нөхцөл, орчин хараахан бүрэлдээгүй байгааг харуулж байна.

-Энэ жилийн байдлаар зам тээврийн осол хэр их гарав, жолооч нарт хандан юу гэж хэлмээр байна?
-Энэ жилийн байдлаар эхний есөн сард 1900 осол гарсан байна. Үүнээс 77 хүн нас барж 2665 хүн гэмтсэн тоо бүртгэл гарчээ. Ямар нэгэн осол аваар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэлтэй байдаг учир нийт иргэд жолооч нарт Замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байхыг Замын цагдаагийн газраас уриалж байна.

SOURCE: Монголын мэдээ

No Tags

352 total views, 1 today

  

8 Responses to “Замын цагдаагийн газрын ахлах байцаагч С.Энхтөр: Баячуудын хүүхдүүд шөнийн цагаар нууцаар уралддагийг ил болгох гэж л зөвшөөрөл олгосон”

  1. Моё мнение смысл разложен по полочкам с ног до головы, аффтор постарался, за что ему cпасибо!

  2. Талант плюс прекрасное знание материала – вот, судя по всему, и весь секрет автора этого текста. Спасибо вам за него, дорогой автор!!

  3. Поделитесь секретом, как матерьяльчик писали?

  4. Блестящий текст. Сразу чувствуется, что автором проделана большая работа.

  5. Отправил другу ссылку на этот текст – ему будет интересно и полезно прочесть.

  6. Вы особо не обольщайтесь. Я где-то уже это видел. Вот только где…?

  7. ZAMIIN TSAGDAAGIIN Enkhtor bol Songinod baihaasaa l avilganii mungu nehsen nusgai baisan, booronhii helleed shulsee goojuulchihaad Tsambagarav restorand Tsagdaa huvtsastaigaa sogtuu hevtej baihad ni humuus chireeed yavj baisan gar daa. Tsagdaagiinhan adgiin adgiin baidag ch Shaar ni Enhtor doo. Ah ni Hen ch bilee bas 1 Enhtei sharr baidag. tuugeeree omgooluulj yavdag nusgai JARGAL hezeenii l tsagdaa dotor avilgiin tom suljeend orson tsagdaagiin terbumtnuudiin gar hol bolson hun dee. Durgui hurgesen hunee exengui avto osliin hereg ruu hudal barimtaar chihdeg zavaan shaar daa. uhehdee zovj uhne biz

  8. Jaragl gej bas neg avilgachin bna

Leave a Reply