Асаа.МН Rotating Header Image

ЗЦГ-аас Замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байхыг Монголын Моторспортын холбоонд анхааруулсан

2008 оны есдүгээр сарын 27-ны өдөр болсон “WINSTON N1” авто машины уралдааны үеэр хэд хэдэн авто машины осол гарсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. 27-ны өдрийн 15.00 цагийн орчимд Багахангай дүүргийн нэгдүгээр хороо, Зэвсэгт хүчний 337 дугаар цэргийн ангийн Нисэхийн нөөцийн талбай буюу аэродром дээр “Волскваген паурет” маркийн 44-44 УБЦ дугаарын авто машин “Хюндай соната 2” маркийн 34-91 УБК дугаарын авто машинтай мөргөлдөж, зам тээврийн осол гарсан. Ослын улмаас “Хюндай соната 2” маркийн авто машины жолооч, Баянзүрх дүүрэгт оршин суух 23 настай Б.Ганхуяг нас барж, Ж.Цэсэндэмид, О.Батболд, Б.Хүрэлчулуун, Б.Дашдаваа нарын дөрвөн зорчигч болон “Волскваген паурет” машины жолооч “Улаанбаатар лицей” дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч15 настай эрэгтэй Г.Төгөлдөр нар гэмтсэн байна.

Мөн энэ уралдааны үеэр өдрийн 17.00 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сум, Хоолтын даваанд “Тоёото ВВ” маркийн 70-36 УБЗ дугаарын авто машины жолооч Г.Түвшинбаатар нь “Тоёото Креста” маркийн 04-35 УБЛ дугаарын Б.Нямсүрэн жолооочтой авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан. “Тоёото креста” авто машинд таван зорчигч, “Тоёото ВВ” маркийн авто машинд гурван зорчигч сууж явсан бөгөөд хүнд хөнгөн гэмтэл авсан байна. Дээрх хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа учраас юуны улмаас болж осол гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Монголын Моторспортын холбоо авто машины уралдаан зохион байгуулах хүсэлтээ Замын цагдаагийн газарт гаргасан бөгөөд замын цагдаагийн газраас уг уралдааныг хориглоогүй. Харин Замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар албан шаардлагыг зохион байгуулагчдад хүргүүлсэн байсан.

Дээрх осол аваарууд уралдааны талбайд гараагүй бөгөөд уралдаанд оролцохоор биш, үзэж сонирхохоор явсан хүмүүс нэлээн дэг журамгүй байдал үүсгэж байсантай холбоотой гарсан хэмээн ЗЦГ-аас дүгнэлт хийж байна.. Налайх Багахангай орох замын дагууд Замын цагдаагийн газрын Орон нутгийн замын хяналтын тасгаас пост гаргаж, хурдаа тохируулж явахыг жолооч, иргэдэд анхааруулсан бөгөөд уралдааны талбайд замын цагдаагийнхан ажиллаагүй гэнэ.

Залуус нууцаар уралддаг байсныг зохион байгуулалтад оруулж, спорт талруу нь хөгжүүлэх оролдлого хийж байгаа ч манайд уралдааны зориулалтын тоноглосон машин, талбай байхгүй байгаа нь иймэрхүү уралдаан, тэмцээнийг Монголд зохион байгуулах нөхцөл, орчин хараахан бүрдээгүй байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл эрсдэл ихтэй байгааг тооцох хэрэгтэй юм.

Ямар нэгэн осол аваар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэлтэй байдаг учир нийт иргэд, жолооч нарт Замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байхыг Замын цагдаагийн газраас уриалж байна.

Дурын нийтлэл

  • random image
    Шатахууны үнэ бууна гээгүй бил үү
  • random image
    Шатахууны үнэ 200 төгрөгөөр буув
  • random image
    Honda V4
  • landrover_rangerover_hse_2007_3
    2007 Land Rover Range Rover

5 Comments on “ЗЦГ-аас Замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байхыг Монголын Моторспортын холбоонд анхааруулсан”

  1. #1 MongolianHackersClub
    on Oct 2nd, 2008 at 10:57

    Huurhii chadku ym baij neg l davhih gesen hvmvvs! Uursduduu bardaj ingej davhijiigaa ni uursdiinh ni buruu shde. odoo hohino gej l helees uur yu gehiin.

  2. #2 mafiozi
    on Oct 18th, 2008 at 03:46

    Бедненькая машинка!

  3. #3 Ulzii
    on Mar 7th, 2009 at 18:20

    Za uuchlaarai niitlegch guai winston n1 uraldaan bol autosportiin holbootoi ymarch hamaagui shuu. N1 clubiin zohion bguulsan jijig teregnii drag uraldaan za yu. Auto mashinii blogt niitlel bichij bj auto mashinii ner bolood aliwaa uraldaanuudiin ner turliig ni holij hutgahgui bhiig husie. Mongoliin auto sportiin holboo gedeg bguullaga Mongold bhgui. Harin automasteruudiin holboo mun, automashin motocycliin holboo, auto sport aylaliin holboo gesen 3 holboo bdag ym. Ene 3 holboo delhiin standartad tohirson hamgaalalt behelgee hiij hamgaalaltiin helmet umsguhiig hatuu shaarddag delhiin standartad tohirson auylgui bdliig hangasan uraldaan zohiodog ym blee. N1 club bol edgeer 3 holbootoi ogt hamaagui. Bas ter murguldsun volkswagonii ner ni pauret bish tourage gedeg mashin za!!!!!!!!

  4. #4 enhee
    on May 27th, 2009 at 22:56

    nisehiin talbai der bolson osliin sonota-2 iin joloojiin ar geriin hun n bnaa. yag vnendee ene osol yyunaas bolj garsniig bicheegvi bnaa. ter jaahan 14 nastai tuguldur gegch zogsoj bsan mashiniig hurd hetrvvlen dawhij ireed murguchihsun yumaa, ter huuhdiin 100 huwi buruu. bas ene hereg heregsehgvi bolgoj shiidegdsen n haramsaltai bgaa, hun alsan hun zugeer l gaduur alhaj yawdag manai niigemd amid yawah batalgaa bhgvi, bas ene nas barsan joloochiin ard 2hon nastai byalh ohin n vldsen,

  5. #5 odgrv
    on Jun 6th, 2009 at 04:08

    ene muu mangar batsaan vheesee gaitai yum haana bs hvnii ami horooh gd yvj bgaa bol teneg nus batsaan

Leave a Comment