Автомашины хурд хэмжигч багажтай боллоо
Замын цагдаагийн газар нь ОХУ-д үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжтэй болжээ. Уг төхөөрөмжөөр автомашины хурдыг хэмжих аж. “Визир” нэртэй уг багажаас арван ширхгийг оруулж ирсэн бөгөөд Дархан-Уул, Орхон аймаг, нийслэлийн Налайх, Багануур, Хан-Уул дүүргийн замд явж байгаа автомашины хурдыг тодорхойлоход ашиглаж эхэлжээ. Учир нь дээрх замд яваа жолооч нар хурд хэтрүүлж, осол гаргах тохиолдол олонтаа тул түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор багажийг ашиглаж буй юм байна.
383 total views, 1 today


Спасибо, интересно было прочитать.