”F1”-ийн тэмцээнд Алонсо тэргүүлэв
“Formula 1″-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тэргүүлж буй Их Британийн нисгэгч Льюис Хэмилтон Сингапурын Гран-при тэмцээний дараах байдлаар тэргүүлсэн хэвээр байна. Харин түүний мөнхийн өрсөлдөгч Бразилийн тамирчин Фелипе Масса араас нь нэхсээр байна. Одоо ердөө гурван тэмцээн л үлдээд байгаа юм.
“F1″-ийн түүхэнд анх удаагаа шөнө уралдсан Сингапурын Гран-прид Хэмилтон Фернандо Алонсо, Нико Росберг нарын араас гуравдугаарт орсон хэдий ч нийт 84 оноотой ерөнхий дүнгээр тэргүүлж буй. Харин Масса 77 оноогоор удаалж байна.
“Renault” багийн нисгэгч Фернандо Алонсогийн хувьд “F1″-ийн карьер дахь 20 дахь ялалт нь байлаа. Тэмцээний дараах байдлаар Алонсо нийт 38 оноотой долдугаар бичигдэв.
384 total views, 1 today


Алонсо үнэхээр сайн давхисаан. Масса муухай азгүйтсэн дэээ…
massa hyn dairaad, shlangaa suga tataad ih hyamarsan bhoo
Ug ni Kubica g ih demjij baisan yumsan. C1 eer ene garaag gargaagui. Oor ali tv eer shuud uzdeg ym be?