Welcome, visitor! [ Register | Loginrss

Японоос манай улсад жилд 20 мянган хуучин автомашин орж ирдэг

| Мэдээ мэдээлэл | 2008/09/24

Манай улсад автомашин хэрэглэгчдийн тоо урьд урьдын жилүүдээс маш их нэмэгдсэн. Манайхны хэрэглэж буй машин техникийн ихэнх хувь нь хуучин байдаг. Машины наймаачид сүүлийн үед Японоос хуучин машин импортлох нь ихэссэн. Япон улс нь Монголоос гадна 54 улсад жил тутам нэг сая 200 мянган машин импортолдог гэнэ. Харин манай оронд жилд 20 мянган хуучин автомашин худалдаалдаг ажээ. Япон машин байгаль экологид сөрөг нөлөө үзүүлэх нь бага, чанар сайн учраас их импортолдог гэж наймаачид ярьдаг. Монголын авто машин импортлогчдын нэгдсэн холбооноос энэ сарын 22-нд Япон улсаас хуучин машин импортлогчдын нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалт нь хуучин машин импортлогчдын бизнесийг өргөжүүлэх зорилготой гэнэ. Уг уулзалтад манай улсын хуучин машины бизнес эрхэлдэг 200 гаруй хувь хүн, байгууллага оролцсон юм. Уулзалтын үеэр хуучин машин импортлогч “Палас Ландкрузер” ХХК-ийн захирал Ю.Алтанхүүтэй уулзсан юм.

-Танай компани анх хэдэн оноос эхлэн Японоос хуучин машин импортлох болсон бэ?
-Манайх 2004 онд анх суудлын тэрэг оруулж ирж байсан. Сүүлд суудлын машин импортлогчид ихэсч гүйлгээ удааширсан учраас уул уурхай, барилгын салбарт хэрэглэгдэх даацын тэрэгнүүд голдуу оруулж ирдэг болсон. Ачааны машины борлуулалт харьцангуй сайн байдаг учраас сүүлийн үед өрсөлдөгч байгууллага их болж байгаа.

-Японоос худалдан авсан үнэ дээр хэдэн төгрөг нэмэгдэж хэрэглэгчдэд очдог вэ?
-Машиныг төдөн төгрөгөөр авдаг гэсэн үнэ байхгүй, янз бүр байдаг. Жишээ нь, хэдэн онд, хэдэн километр явсан гэдгээс шалтгаалан үнэ харьцангуй өөр өөр байна. Тээврийн зардал, мөн машины онцгой татвар нэмэгддэг.

-Танай байгууллага болон бусад хувиараа бизнес эрхлэгчдийн дунд машин оруулж ирэхэд хамгийн том хүндрэл юу гарч байна вэ?
-Бидэнд тулгамдаад байгаа асуудал бол тээвэрлэлтийн хугацаа хожимдож ирээд байгаа нь хүндрэл учруулж байна. Захиалагчийн захиалсан машин сарын хугацаанд ирж байсан бол одоо хоёр гурван сараар хожигдож ирдэг болсон. Өөр бусад хүвдрэл гэхээр зүйл тулгардаггүй.

-Японоос өөр улсаас машин оруулж ирдэг үү?
-Тухайн хэрэглэгч захиалах юм бол хаанаас ч, ямар ч машин авчирч болно.

-“Хуучин машин оруулж ирэх нь байгаль экологид cөpөг нөлөө үзүүлдэг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Санал нэг байдаг. Уг нь бол хуучин машиныг зах зээл дээр сэлбэг болгон худалдаалах ёстой. Гэвч манай улстай адил ядуу буурай орнууд хуучин гэлтгүй унасаар байдаг. Гэхдээ манайд чанарын шаардлага хангасан машин орж ирдэг.

No Tags

354 total views, 1 today

  

2 Responses to “Японоос манай улсад жилд 20 мянган хуучин автомашин орж ирдэг”

  1. И это ты все в серьез? ;-)

  2. Спасибо за информацию нашел много полезного!

Leave a Reply