1980-аад оны загвартай, гурван дугуйтай, голфын хэрэгсэл зөөдөг жижигхэн тэрэгтэй төстэй, нарны эрчим хүчээр ажиллах автомашин нэгэн сонирхолтой рекорд тогтоожээ. “Solar Taxi” нэртэй уг автомашиныг Швейцарийн адал явдалд дуртай нэгэн болох Луис Палмер худалдаж авсан бөгөөд тэрбээр ганц дусал шатахуун хэрэглэлгүй дэлхийг тойрон аялахаар шийджээ. Цагт 53 км хүртэл хурдлах чадвартай бяцхан тэргээр удаан ч гэсэн дэлхий дахиныг тойрон аялж болно.
“Solar Taxi” нь 5000 ам.долларын үнэтэй Германы “Q-Cells” компанийн нарны эрчим хүч шингээх хавтантай, 15 мянган ам.долларын үнэтэй цэнэглэдэг баттерейтай бөгөөд өдрийн турш хураасан эрчим хүчээрээ шөнийн цагт ч ямар нэгэн асуудалгүй алс хол зам туулах чадвартай аж.
Одоогийн байдлаар Палмер уг гайхамшигт автомашинаар дэлхийн 28 орноор зочилж, нийт 45 мянган км зам туулсан байна. Тэрбээр 2009 онд дахин 80 хоногийн хугацаатай аялал хийхээр төлөвлөөд буй гэнэ.
SOURCE: news.mn






on Aug 27th, 2009 at 17:30
62. Полностью с Вами согласна, примерно неделю назад написала про этоже в своем блоге!
on Nov 13th, 2009 at 23:25
on Dec 29th, 2009 at 07:36
Как ты сам
on Feb 2nd, 2010 at 12:12
скачать сериалы
on Feb 2nd, 2010 at 14:27
Продвижение
on Feb 4th, 2010 at 15:23
аквариумные рыбки
on Mar 5th, 2010 at 17:33
офигеть